IEEE Монголын салбар холбооны бүх гишүүдийн хурал онлайнаар амжилттай зохион байгуулагдлаа. Хурлын үйл ажиллагааг нээж Монголын салбар холбооны тэргүүн доктор,  профессор Б.Очирбат мэндчилгээ дэвшүүлэв. Мөн IEEE 10-р бүсийн захирал Deepak Mathur хурлын үйл ажиллагаанд оролцож, бүсийн үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөөний талаар илтгэл тавьж, Монголын салбар холбооны цаашдын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Нийт 9 салбар холбооноос хамгийн идэвхтэй ажиллаж байгаа 3 салбар холбооны нэгээр IEEE Монголын салбар холбоо шалгарсан тухай илтгэлийнхээ өмнө цохон тэмдэглэлээ. Хурлын дараагийн хэсэгт 2021 онд хийгдсэн салбар холбооны дотоод, гадаад үйл ажиллагаа, гишүүдийн хийсэн ажлыг танилцууллаа.

Хурлаар 2021 оны ажлаа дүгнэн, гишүүдээс гарсан үнэ цэнэтэй олон саналуудыг ирэх оны ажилд тусган ажиллахаар боллоо.