IEEE Region10, Роботын тэмцээн 2023
R10 роботын уралдаан нь IEEE 10 -р бүсийн бүх IEEE Оюутан гишүүдэд (Student member, Graduate student member) уур амьсгалын өөрчлөлт, хүмүүнлэгийн сорилттой тэмцэхэд зориулагдсан шинэлэг робот төслүүдээ харуулах боломж юм. Энэ нь мөн IEEE-ийн оюутан гишүүдэд олон улсын түвшинд өрсөлдөх, чадвараа харуулах боломж юм.
2023 оны R10 роботын уралдааны сэдэв нь: Илүү сайхан дэлхийн төлөө уур амьсгалын өөрчлөлтийг удирдах роботууд
Байгалийн гамшигт туслах, шийдвэрлэх, уур амьсгалын өөрчлөлтийн аюулыг бууруулах, хүний зовлон зүдгүүрийг арилгах/багасгах эсвэл энгийн хүмүүсийн амьдралыг сайжруулахад зориулагдсан роботыг 2023 оны R10 роботын уралдаанд тохиромжтой гэж үзнэ.
Тэмцээн 3 үе шаттай.
1-р үе шат: 25 March – 30 July 2023
2-р үе шат: 8-р сарын 14 гэхэд роботынхоо техникийн дэлгэрэнгүй мэдээллийг харуулсан видео танилцуулга, зурагт хуудас илгээх.
3-р үе шат: Эцсийн шатны шалгаруулалтын огноо дараа зарлагдана.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон шалгуур үзүүлэлтийг дараах холбоосоос авна уу.